Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтeлбөр

Үзэл баримтлал: Хүүхдийг хүлцэнгүй биш, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх

Хөтөлбөрийн зарчим:

Хүүхдийн нас сэтгэхүйн хэрэгцээ, сонирхолд нийцсэн

Хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг харгалзсан

Хүүхдийн бие бялдар, оюун ухаан,нийгэмшихүйг цогц хөгжүүлэхэд чиглэсэн

Зорилго:

Хөтөлбөр нь хүүхэд төвтэй хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэмлэж, хүүхэд шинийг олж мэдэх гэсэн танин мэдэхүйн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай анхны мэдэгдэхүүнийг олж авах, хэрэглэж сурах, өөрөө өөртөө үйлчлэх, бие даан тоглох, суралцах, хүрээлэн байгаа орчин гэр бүл, насанд хүрэгчид, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж, нийгэмших цогц чадамжид баримжаалахад сургах

Зорилт:

   Хүүхэд байгаль, нийгэм, хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болж юмсыг ажиглаж, энгийн учир шалтгааныг ойлгож мэддэг болгох

Мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх, бие дааж тоглох, суралцах чадвартай болгох

Өөртөө итгэлтэй, өөртөө үйлчлэх, биеэ авч явах чадвартай болгох

Гэр бүл ойр дотны болон бусад хүмүүстэй харилцах, найз нөхөдтэйгээ хамтарч тоглох, бусдыг хүндэтгэх,тэдэнд туслах өөрийнх эрхэмжээнд асуудлыг шийдвэрлэдэг болгох

Хэл яриа

Орчны амьдрал, хүмүүсийн хөдөлмөрийн талаархи ойлголтыг өргөжүүлэх явцад хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлж, санаа бодлоо бусдад ойлгомжтой ярих чадварыг хөгжүүлнэ.

Тоо тоолол

Нэг нэг юмыг нийлүүлж “ Олон “ үүсгэх, олон юмнаас нэг нэгээр нь авах, “Олон” ба “Нэг“ юмыг ялгах, орчиндоо байгаа зүйлээс олон ба нэг юмыг олж харахад сурган чиглүүлнэ.

Дүрслэн урлах

Юмсын онцлогыг оновчтой илэрхийлж, хүн амьтныг янз бүрийн дүр байдлаар     зурж чаддаг болгоно. Өөрсдийн ажигласан юмс, үйл явдал, зохион бодсон сэдэв, үлгэр, шүлгийн агуулгыг илэрхийлэн зурах чадварыг эзэмшүүлнэ.

Хөгжимт хөдөлгөөн

Төрөл бүрийн дуу авиаг сонсож ялгадаг, бүжиг, дууны аяыг сонсох хүсэлтэй болгоно. Мэдэх дуугаа ялган таньж, хамтран дуулах чадвар эзэмшүүлнэ. Дуу хөгжмийн хичээлээр дамжуулан англи хэл сургах үйл явц давхар явагдана.

Биеийн тамир

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, биемахбодыг чийрэгжүүлж, тэдэнд үндсэн хөдөлгөөнүүдийг / алхалт, гүйлт,шидэлт, авиралт,мөлхөлт, харайлт, үсрэлт / зөв гүйцэтгэх, орон зайд зүг чигээ олох, биеийн тэнцвэрийг хангах чадварыг эзэмшүүлнэ.

Эрүүл мэнд

Хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжилд тохирсон эрүүл мэндийн талаарх наад захын ойлголт өгөх, эрүүл дадал хэвшүүлэхэд чиглэнэ. Хүүхдэд эрүүл зан үйл хэвшүүлэх тодорхой зорилтот хичээл, тусгайлсан хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

 Англи хэл

Дуу хөгжим, бүжиг хөдөлгөөн, жүжигчилсэн тоглолт, зураг урлал, тоглоомоор дамжуулж англи хэлний хичээлийг гадаад багш явуулдаг.  Цээжлүүлэхээс илүүтэй хүүхдийн хэллэг, сонсгол хөгжүүлэх, гадаад хэл сурах сонирхлыг өдөөх зорилгыг өмнөө тавьдаг. Хичээлийн сэдэв нь цөм хөтөлбөртэй уялдаатай явагддаг.

Comments are closed.

  • Polls

    Уучлаарай. Одоодоо санал хураалтууд идэвхижээгүй байна.